Шалгалтууд
thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Microsoft Excel

Энэхүү шалгалтын зорилго нь Microsoft Excel программын талаарх онолын мэдлэг, үндсэн болон ахисан түвшний хэрэглээний ур чадварыг үнэлж, эксел программ дээр өгөгдөл боловсруулах, тооцоолол хийх, мэдээллийг зохион байгуулах, дүн шинжилгээ хийх болон өдөр тутмын ажлын орчинд ашиглах мэдлэг, ур чадварын түвшнийг тодорхойлоход оршино.Шалгалт нь дараах агуулгыг хамарна: - Excel-ийн үндсэн ойлголт - Excel-ийн үндсэн командууд - Нүд болон хүснэгтийн формат - Томьёо ба функц - Тексттэй ажиллах функц - Огноо ба цагийн функц - Өгөгдөл боловсруулах - Lookup болон мэдээлэл хайх - Conditional Formatting - Chart болон график - Pivot Table - Хэвлэх болон хуудасны тохиргоо - Sheet болон Workbook-ийн хамгаалалт - Keyboard shortcut - Advanced Excel Ямар мэдлэг, ур чадвар шалгах вэ? Тестээр Excel-ийн интерфейс, workbook болон worksheet удирдах, өгөгдөл оруулах, форматлах, томьёо ашиглах, өгөгдөл эрэмбэлэх, шүүх, нэгтгэх, график болон PivotTable ашиглан мэдээлэл боловсруулах зэрэг мэдлэгийг шалгана. Хэнд тохиромжтой вэ? - Microsoft Excel программыг ажилдаа тогтмол ашигладаг ажилтан - Оффис, захиргаа, хүний нөөц, санхүү болон нягтлан бодох бүртгэлийн ажилтан - Өгөгдөл боловсруулах, тайлан гаргах шаардлагатай мэргэжилтэн - Excel ашиглан тооцоолол, бүртгэл, судалгаа хийдэг хэрэглэгч - Excel-ийн мэдлэг, ур чадварын түвшнээ тодорхойлох хүсэлтэй суралцагч - Excel-ийн анхан шатнаас ахисан түвшин хүртэлх мэдлэгээ үнэлүүлэх хүсэлтэй бүх хэрэглэгчдэд зориулагдсан. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан дунд" болон "Ахисан" 4 түвшнийг тодорхойлно.

40 асуулт
40 минут
Лимит : 10

9,900₮19,000₮

thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Монгол хэлний найруулга зүй

Энэхүү шалгалтыг хэл бичгийн ухааны магистр Монгол хэлний зөв бичих дүрэмд үндэслэн бэлтгэсэн бөгөөд дараах шалгууруудыг багтаасан. - Монгол хэлний зөв бичих дүрэм - Монгол хэлний найруулга зүй - Үгийн найруулга - Үгийн сангийн найруулга - Өгүүлбэрийн найруулга Үр дүнгээр оролцогчийн "Суурьгүй анхан", "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.

40 асуулт
40 минут
Лимит : 10

9,900₮19,000₮

thumbnail

ЭЕШ Англи хэл 2024 (D хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

50 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail
thumbnail

Үнэлгээний тест Борлуулалтын ур чадвар - Борлуулалтын профайл

Борлуулалтын амжилт нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараас бус харин харилцагчийг олж илрүүлэх, хэрэгцээг нь ойлгох, үнэ цэнэ санал болгох, хэлцлийг амжилттай хаах чадвараас шууд хамаардаг. Энэхүү Борлуулалтын Ур Чадварын Үнэлгээ нь борлуулалтын ажилтан, бизнес хөгжлийн менежер, харилцагчийн менежер болон борлуулалтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн гол ур чадваруудыг цогцоор нь тодорхойлох зорилготой. Үнэлгээ нь борлуулалтын үйл ажиллагааны бүх үе шатыг хамарсан дөрвөн үндсэн чадамжийн хүрээнд оролцогчийн давуу тал, хөгжүүлэх шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлно. 1. Үйлчлүүлэгчдийг Татах Ур Чадвар Шинэ харилцагчийг эрэлхийлэх, анхны холбоо тогтоох, бизнесийн шинэ боломжуудыг нээх чадамжийг үнэлнэ. 2. Бизнес Хөгжүүлэх Ур Чадвар Урт хугацааны харилцаа бий болгох, зах зээлийн боломжийг ашиглах, байгууллагын өсөлтийг дэмжих чадамжийг үнэлнэ. 3. Хэлэлцээр Хийх Ур Чадвар Харилцагчийн хэрэгцээг ойлгож, тохиролцоонд хүрч, борлуулалтыг амжилттай дуусгах чадамжийг үнэлнэ. 4. Борлуулах Ур Чадвар Борлуулалтын үйл ажиллагаанд амжилт гаргахад шаардлагатай хувь хүний зан төлөв, нөлөөлөх чадвар болон борлуулалтын хэв маягийг үнэлнэ. Үнэлгээний Үр Дүнгийн Ач Холбогдол Энэхүү үнэлгээ нь хувь хүний борлуулалтын чадамжийг олон өнцгөөс хэмжиж, дараах боломжуудыг бүрдүүлнэ: Борлуулалтын ажилтнуудын давуу болон хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг тодорхойлох Ажилд авах, сонгон шалгаруулах үйл явцыг сайжруулах Борлуулалтын сургалт, хөгжлийн хөтөлбөрийг оновчтой төлөвлөх Өндөр гүйцэтгэлтэй борлуулагчдыг тодорхойлох Борлуулалтын багийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх Энэхүү үнэлгээ нь байгууллагад борлуулалтын багийнхаа чадамжийг шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр тодорхойлж, бизнесийн өсөлтийг дэмжих хүний нөөцийн шийдвэр гаргахад бодитой мэдээлэл өгөхөд чиглэгдсэн болно.

80 асуулт
30 минут
Лимит : 10

29,000₮59,000₮

thumbnail

ЭЕШ Газар зүй 2024 (C хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

62 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Монгол хэл 2025 (B хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

43 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Архив, албан хэрэг хөтлөлт

Энэхүү шалгалт нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хууль, стандарт, холбогдох журмын дагуу зохион байгуулах талаарх мэдлэг, мэргэжлийн ур чадварыг үнэлэх зорилготой. Шалгалтаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, баримт бичгийн стандарт, архивын баримтыг бүрдүүлэх, ангилах, бүртгэх, хадгалах, хамгаалах, ашиглах болон байгууллагын албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулахтай холбоотой мэдлэгийг шалгана. Мөн баримт бичгийн бүрдэл, хэвлэмэл хуудас, захирамжлалын болон зохион байгуулалтын баримт бичиг, цахим баримт бичиг, гарын үсэг, тамга тэмдэг, баримт бичгийн бүртгэл, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, хадгалалтын хугацаа, архивд шилжүүлэх үйл ажиллагаа зэрэг практикт өргөн хэрэглэгддэг асуудлуудыг хамруулсан. Шалгалтын үр дүн нь оролцогчийн архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль эрх зүйн мэдлэг, баримт бичиг боловсруулах болон архивын үйл ажиллагааг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварын түвшнийг тодорхойлоход чиглэнэ. Үр дүнгээр оролцогчийн "Суурьгүй анхан", "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.

60 асуулт
60 минут
Лимит : 10

9,900₮19,000₮

thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Дата аналист

Энэхүү шалгалтыг Монголын анхны Дата инженеринг, архитектурын компани болох "Дата Гэр" ХХК бэлтгэсэн болно. Шалгалт нь өгөгдөлтэй ажиллах ур чадварыг гурван түвшинд (Хялбар, Дунд, Хүнд) хэмжих зорилготой иж бүрэн үнэлгээний тест юм. Зөвхөн онолын мэдлэг бус, бодит ажил дээр тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх чадвар, логик сэтгэлгээ, өгөгдөлтэй ёс зүйтэй ажиллах хандлага зэргийг хамтад нь шалгана. Шалгалтын бүтэц нь дата аналистуудын өдөр тутмын ажилд тулгардаг өгөгдөл цуглуулах, цэвэрлэх, дүн шинжилгээ хийх, дүрслэх болон бизнесийн шийдвэрт ашиглах бүх үе шатыг хамруулсан. Шалгалтыг амжилттай давсан хүн өгөгдлийг зөв удирдаж, үнэн зөв, ойлгомжтой, хэрэгцээтэй дүгнэлт гаргах чадвараа батална. Шалгалтын үндсэн сэдвүүд: - Өгөгдлийн суурь ба чанар (Data Foundations & Quality) - SQL ба Өгөгдлийн Сан (SQL & Databases) - Статистик ба Магадлал (Statistics & Probability) - Өгөгдлийн шинжилгээ ба Дүрслэл (Data Analysis & Visualization) - Дата Анализын Программчлал (Programming for Data Analysis) - Машины сургалт ба Нарийвчилсан Анализ (Machine Learning & Advanced Analytics) - Бизнес ба KPI (Business & KPIs) - Ёс зүй ба Өгөгдлийн Нууцлал (Ethics & Data Privacy) Үр дүнгээр оролцогчийн "Тэнцээгүй, "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.

50 асуулт
80 минут
Лимит : 10

9,900₮19,900₮

thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Microsoft Word

Энэхүү шалгалт нь Microsoft-ын албан ёсны академик хөтөлбөрт суурилан бэлтгэгдсэн шалгалт юм. Microsoft Office Word программын үндсэн болон ахисан түвшний хэрэглээний мэдлэг, баримт бичиг боловсруулах ур чадварыг үнэлж, тухайн программын хэрэглээний түвшнийг тогтоох зорилготой. Шалгалт нь дараах агуулгыг хамарна. Үүнд: - Программын үндсэн интерфейс, Ribbon, Quick Access Toolbar, File цэс - Файл үүсгэх, хадгалах, хэвлэх, PDF-тэй ажиллах - Текстийн Font, Style, Format Painter, Change Case зэрэг форматлах хэрэгслүүд - Paragraph, Indent, Alignment, Line Spacing, Tab, Tab Leader - Find, Replace, Go To, Navigation Pane болон баримт бичигт хайлт хийх - Зураг, Shape, WordArt, Chart, SmartArt оруулах, засварлах - Page Break, Section Break, Columns, Hyphenation зэрэг хуудасны зохион байгуулалт - Хүснэгт үүсгэх, форматлах, нэгтгэх, эрэмбэлэх, Header Row ашиглах - Theme, Building Blocks, Quick Parts, AutoText, Watermark, Page Border - Spelling & Grammar, AutoCorrect, Thesaurus - Comment, Track Changes, Reviewing Pane зэрэг хамтран засварлах хэрэгслүүд - Table of Contents, Footnote, Endnote, Bookmark, Hyperlink - Mail Merge буюу олон хүлээн авагчид зориулсан баримт бичиг боловсруулах - Macro, Outline, Master Document, Subdocument - Document Protection, Password, Read Only, Inspect Document, Compatibility Checker зэрэг баримт бичгийн хамгаалалт, удирдлага - Word-ийн Options, Advanced Properties, Customize Ribbon, Keyboard Shortcut зэрэг нарийвчилсан тохиргоо. Ямар ур чадвар шалгах вэ? Шалгалтаар программын үндсэн интерфейс болон үндсэн команд ашиглах, текст форматлах, баримт бичгийн бүтэц зохион байгуулах, зураг, дүрс, хүснэгт боловсруулах, мэдээлэл хайх болон эрэмбэлэх, автоматжуулалт ашиглах, баримт бичгийг хамтран засварлах, хамгаалах зэрэг мэдлэг, хэрэглээний ур чадварыг үнэлнэ. Хэнд тохиромжтой вэ? Microsoft Word программыг ажил, сургалт болон өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг хэрэглэгчид, оффисын болон захиргааны ажилтнууд, хүний нөөц, санхүү болон баримт бичиг боловсруулах шаардлагатай мэргэжилтнүүд, мөн Word-ийн мэдлэг, ур чадварын түвшнээ тогтоолгох хүсэлтэй бүх хэрэглэгчдэд зориулагдсан. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.

40 асуулт
30 минут
Лимит : 10

9,900₮19,000₮

thumbnail

ЭЕШ Орос хэл 2025 (B хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

45 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Photoshop

Adobe Photoshop-ийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт нь Photoshop программыг ашиглан зураг боловсруулах, засварлах болон график дизайны үндсэн үйлдлүүдийг гүйцэтгэх талаарх оролцогчийн мэдлэг, ур чадварыг үнэлэх зорилготой. Шалгалтын агуулга нь Photoshop-ийн үндсэн интерфейс, ажлын талбар, файл үүсгэх болон хадгалах, Layer-ийн зохион байгуулалт, Selection хэрэгслүүд, зураг зөөх, тайрах, хэмжээг өөрчлөх, өнгө болон гэрэл тохируулах, тексттэй ажиллах, зураг засварлах хэрэгслүүд зэрэг үндсэн сэдвүүдийг хамарна. Асуултууд нь Photoshop программыг өдөр тутмын ажилд ашиглахад шаардлагатай онолын мэдлэг, хэрэгслийг зөв сонгох, үйлдлийг зөв гүйцэтгэх болон зураг боловсруулах ажлын дарааллыг ойлгох чадварыг шалгах байдлаар боловсруулагдсан. Шалгалтын үр дүнгээр оролцогчийн Adobe Photoshop программыг ашиглах мэдлэг, техникийн ур чадвар болон график дизайн, зураг боловсруулах үндсэн чадамжийн түвшнийг тодорхойлох боломжтой. Үр дүнгээр оролцогчийн "Суурьгүй анхан", "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.

50 асуулт
50 минут
Лимит : 10

9,900₮19,000₮

thumbnail

ЭЕШ Орос хэл 2022 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

45 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Монголын түүх 2023 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

60 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Математик 2020 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

40 асуулт
100 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Орос хэл 2024 (А хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

45 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Хими 2020 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

44 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Монгол хэл 2019 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

39 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Нийгэм 2020 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

60 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Газар зүй 2024 (B хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

54 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Орос хэл 2025 (С хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

45 асуулт
80 минут

Үнэгүй

Нийт 149 · 2/8 хуудасӨмнөхДараах